·82 бүлэг
Цөхрөлийн эрин үед Кайл хэмээх баатар бүх бузар муугийн эх үндэс болсон Эребосыг ялж, дэлхийг сүйрлээс аварчээ. Гэвч түүнээс хойш 5000 жилийн дараа Кайл өнгөрсөн амьдралынхаа бүх дурсамжийг хадгалсан хэвээр Лео хэмээн дахин төрнө. Түүний хамтран зүтгэж байсан баатрууд болох Зоригт Арон, Тэнгэрлэг дархан Двено, Оддын яруу найрагч Луна, Мэргэн хаан Лисиниас нар бүгд түүхэнд агуу баатрууд хэмээн мөнхөрчээ. Гэтэл тэнгэрээс заяасан, үе үеийн баатруудын гавьяа зүтгэлийг бүртгэн үлдээдэг “Баатрын бүртгэл”-д Кайлын нэр нэг ч удаа дурдагдсангүй. Бүр өнөөгийн хүмүүс түүнийг бодит хүн байтугай зүгээр л зохиомол дүр хэмээн үздэг байв. Өөрийнхөө байгуулсан гавьяа, нэрийг түүхээс бүрмөсөн арчигдсаныг мэдсэн Лео энэ гажууд бодит байдалд уурсан, Баатрын бүртгэл хадгалагддаг алдарт Лүмэн академид элсэн орно. “За яах вэ. Яагаад намайг түүхээс арчсаныг олж мэдэхийн тулд онц сурлагатан болъё доо.” 5000 жилийн өмнөх домогт баатар ийнхүү өөрийнхөө түүхийг дахин бичихээр академийн амьдралаа эхлүүлнэ.
Цааш нь ▾Хураах ▴