
Эд Роштэйлор бол нэгэн тоглоомын ертөнц дэх гуравдугаар зэрэглэлийн муу дүр. Гэр бүлдээ хөөгдөн, хийсэн нүгэл хилэнцээсээ болж дотуур байрнаасаа хүртэл гаргуулсан тэрээр хэнд ч хэрэггүй нэгэн болжээ. Гэтэл нэг өдөр манай гол дүр сэрэхдээ өөрийгөө яг тэр Эд Роштэйлорын биед орчихсон байхыг олж мэднэ. Тэрээр сургуулиа амжилттай төгсөж, насан туршдаа санаа зовох зүйлгүй амьдрахын тулд тэтгэлэг авах ёстой гэдгээ ухаарна. Ингээд ойд ганцаараа амьдран, тоглоомын гол дүрүүдээс аль болох хол байхыг шийднэ. Гэвч эмэгтэй гол дүрүүдийн дөрөв нь түүнээс салах санаагүй байв. Үүгээр ч зогсохгүй, Эдийн оршин тогтнол тоглоомын үйл явдал болон цаг хугацааны урсгалыг өөрчилж эхэлнэ! Эд олны анхаарлын төвд орохгүйгээр үйл явдлыг зөв чигээр нь үргэлжлүүлж чадна гэж үү?