·89 бүлэг
Технологи болон ид шид хоёрын ялгаа бараг үгүй болсон энэ ертөнцөд домог, үлгэрт гардаг мангас болон араатнууд хүн төрөлхтнийг айдаст автуулан ноёрхоно. Хүн төрөлхтний хамгийн харанхуй цаг үед бурхдынхтай адил онцгой хүчийг эзэмшсэн хүмүүс гарч ирж, хүн төрөлхтнийг авран хамгаалдаг байв. Тэднийг “Сэрсэн хүмүүс” (Awakened) хэмээн нэрлэнэ. Тэдний нэг бол Жэхён — хүч чадал муутай, жирийн нэгэн Рейдер. Өдөр хоногийг арайхийн залгуулж явах түүний амьдралд нэгэн өдөр учир битүүлэг үйл явдлууд ар араасаа өрнөнө. Ингээд тэрээр түүхийн хувь заяаг үүрд өөрчлөх хүчирхэг эд зүйл олж авснаар бүх зүйл орвонгоороо эргэнэ...
Цааш нь ▾Хураах ▴